images

Хятад: Бадамлянхуа цэцгийн навчийг маск болгон хэрэглэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-25


   Нэгэн хятад залуу нарны туяанаас нүүрээ хамгаалахын тулд бадамлянхуа цэцгийн навчийг маск болгон хэрэглэснээс хойш хүмүүс энэ аргыг туршиж үзэх болжээ. Тэрбээр бадамлянхуа цэцгийн навчаар нүүрээ битүүлэн, нүд болон амныхаа хэсгээр нүх гаргаад, мотоцикль унан давхиж яваа бичлэгээ цахим сүлжээнд нийтэлснээс хойш хэдхэн хоногийн дотор олон мянган хүн энэ аргыг хэрэглэх болсон байна. Навчны урт ишийг хэвээр үлдээсэн нь Пиноккиогийн хамартай төстэй, инээдэмтэй харагдаж байгаа нь хүүхэд, залуусын сонирхлыг бүр илүү татаж байна. Фүжянь мужийн Фүжоу хотод жуулчдад байр түрээслүүлдэг, 30 настай Шяо Ин хэмээх залуу энэ үйлдлээрээ цахим орчинд ихэд алдаршжээ. Тэрбээр “Би уг нь нүүрний хаалт зүүгээд гадагш гарах гэж байснаа гэрийн үүдээр хаа сайгүй хөглөрч байдаг бадамлянхуа цэцгийн навчийг тасдаж аваад нүүрэндээ зүүж үзэхэд сэрүү татаад илүү таатай байсан” гэжээ. Улмаар энэ аргаа ихэд магтаж, навчнууд үнэ төлбөргүй, элдэв гаж нөлөөгүй, түүгээр үл барам дахин боловсруулах боломжтой болохыг онцолсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.